Дотоод солилцоо
Монгол Улсын Үндэсний Номын сангийн дотоод ном солилцоо
Монгол Улсын Үндэсний номын сан нь Номын сан хоорондын ном солилцоог дотоодын албан байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний номын сангуудтай дараах “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу хамтран ажилладаг.
ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ
Нийтлэг үндэслэл
Нэг талаас: Номын солилцоог гүйцэтгэгч Монгол Улсын Үндэсний номын сан /цаашид “А” тал гэх/ төлөөлж Үндэсний номын сангийн солилцооны номын санч …….., нөгөө талаас: …………………………………. /захиалагч “В” тал гэх/ нар ном солилцоогоор уншуулах ажлын хүрээнд дор дурдсан нөхцлөөр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
Нэг. Ерөнхий зүйл
Захиалагч байгууллагын ажилтан, албан хаагчийн саналыг үндэслэн түр солилцоогоор ном захиалан авч унших ажилтай холбогдон үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.
Хоёр. МУҮНС-ийн үүрэг
1. Захиалагч байгууллагын ажилтан, албан хаагчдын түр солилцоогоор ном авч унших захиалгыг гэрээнд заасны дагуу цаг хугацаанд нь олгох.
2. Захиалагч байгууллагын номын санч буюу энэ ажлыг хариуцан гүйцэтгэх албан тушаалтанд нэгдсэн жагсаалтын дагуу номыг олгоно.
Гурав. Захиалагч байгууллагын эрх үүрэг
1.Байгууллагын ажилтан, албан хаагчдаас түр солилцоогоор авч унших номын захиалгыг номын санч буюу энэ ажлыг хариуцан гүйцэтгэгч албан тушаалтнаар нэгтгүүлж МУҮНСангийн уншлага үйлчилгээний хэлтсийн солилцооны номын санчид өгнө.
2.Байгууллагын ажилтан, албан хаагчдын ажил албан тушаал өөрчлөгдөх буюу чөлөөлөгдөхөд байгууллагын номын солилцоо хариуцсан албан тушаалтан ньМУҮНС-ийн солилцооны номын санчтай номынтооцоог хийж дуусган акт үйлдэх ба акт үйлдээгүй тохиолдолд захиалагч байгууллагын удирдлага хариуцлага хүлээнэ.
3.Уншигчдаас номын сангийн ном үрэгдүүлбэл уг номыг номоор буюу олон хувьтай номыг тухайн үеийн зах зээлийн үнээр бодож 3 дахин өсгөж төлүүлнэ.
4.Номыг цэвэр гамтай унших, тогтоосон хугацаанд нь эргүүлж олгох ажилд номын солилцоо хариуцагч тушаалтан хяналт тавих ба хугацаа хэтэрвэл хоногт 500 төгрөгийн төлбөр төлнө. Солилцоогоор ном ашиглах хугацааг, МУҮНСангийн номын санчтай тохиролцсоны үндсэн дээр 1 удаа сунгаж болно.
Дөрөв. Бусад
1. Гэрээний хугацаа 1 жил байх ба гэрээний хэрэгжилтийг дараа оны 1-р сарын 15-ны дотор дүгнэнэ.
2. Энэхүү гэрээнд гарын үсэг зурсанаар хоёр тал дагаж мөрдөнө.
3. Солилцоогоор ашигласан ном хэвлэлийг үрэгдүүлж гэмтээсэн тохиолдолд Сангийн сайд, БСШУ-ны сайдын 2006 оны 357/406 тоот хамтарсан тушаал, БСШУ-ны сайдын 2007 оны 415 дугаар тушаалаар тус тус батлагдсан “Ном хэвлэлийг дахин үнэлэх журам”, “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх” журамд заасны дагуу төлж барагдуулна.
4. Маргаантай асуудлыг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.
5. Ном солилцоогоор үйлчлэх төлбөр жилд 35.000 төгрөг байх ба МУҮНСангийн Төрийн сан 900035017 дансанд тушаана.
Гэрээ байгуулсан: | Гэрээ байгуулсан: |
МУҮНС-ийн | Уншлага үйлчилгээний хэлтэс ___________________________ |
Солилцооны номын санч: ___________________________ | ___________________________ |
…………………………. …………………………. |
Гадаад солилцоо
Монгол Улсын Үндэсний Номын сангийн гадаад ном солилцоо
Улс хоорондын соёлын харилцааны салшгүй хэсэг болох олон улсын ном солилцооны ажил анх 1926 онд ОХУ-ын Төв номын сантай ном хэвлэл солилцож эхэлснээр эдүгээ АНУ, ОХУ, Герман, БНХАУ, Япон, Солонгос зэрэг 84 гаруй орны 113 номын сан, эрдэм шинжилгээний байгууллагатай тогтмол харилцаатай ажиллаж, Үндэсний номын сангийн үнэт сан хөмрөгийг арвижуулан баяжуулж байна.
Эдгээрээс байнгын харилцаатай 14 орны 25 номын сан байна. Үүнд:
№ | Улс | Нэр | Харилцаа тогтоосон он |
1 | Орос | Нийгмийн шинжлэх ухааны ШУ-ны мэдээллийн институт | 1956 |
2 | Англи | Британийн номын сан | 1958.08.12. |
3 | Япон | Тоёо Бунко-гийн дорно дахины номын сан | 1959.05.14. |
4 | Орос | Гудомино-гийн нэрэмжит гадаадын уран зохиолын номын сан | 1971.10.13. |
5 | Вьетнам | Үндэсний номын сан | 1956.04.27. |
6 | Герман | Берлиний улсын номын сан | 1956 |
7 | Орос | Улсын номын сан | 1949 |
8 | Польш | ШУА-ийн ШУ-ны бүтээлийг түгээх төв | 1968 |
9 | Орос | Үндэсний номын сан | 1946 |
10 | Орос | ШУА-ийн номын сан | 1955 |
11 | Польш | Үндэсний номын сан | 1972 |
12 | АНУ | Конгрессийн номын сан | 1956.06.10. |
13 | Герман | Шинжилгээ судалгааны нийгэмлэгийн номын сан | 1971.11.19. |
14 | Хятад | Үндэсний номын сан | 1957 |
15 | Орос | Буриад улсын үндэсний номын сан | 1962.11.19. |
16 | Хятад | Өвөр монголын өөртөө засах орны номын сан | |
17 | Япон | Үндэсний парламентын номын сан | 1988 |
18 | Турк | Үндэсний номын сан | |
19 | Австрали | Монамийн их сургуулийн номын сан | |
20 | Индиан | Их сургуулийн монгол нийгэмлэг | |
21 | Солонгос | ШУА-ийн номын сан | 1957 |
22 | Казахстан | Үндэсний номын сан | 1958 |
Дээр дурьдсан номын сангуудруу жилд дунджаар 300 гаруй ном илгээдэг. Мөн 800 гаруй сонин, 300 гаруй сэтгүүл, 300 гаруй ном хүлээн авч ажиллаж байна. Энэ тоог жил ирэх тусам ихэсгэх зориолготой ажиллаж байгаа тул зохиогч, эрдэмтэн та бүхийг хамтран ажиллахыг уриалж байна.
Зохиогч, эрдэмтэн судлаач, хэвлэн нийтлэгч та бүхэн гадаадын номын сан, эрдэм шинжилгээний байгууллагуудад өөрийн бүтээлээ илгээх хүсэлтэй байгаа бол манай байгууллагаар дамжуулж илгээх боломжтой.
Жич: Монгол орны түүх, соёл, өв уламжлал, шинжлэх ухааны шинэ ололт, нээлтийг харуулсан шинэ ном илгээх шаардлагатай.Монгол улсын үндэсний номын сан шуудангийн зардлыг гаргана.
Та бүхэн гадаад руу илгээх номоо Үндэсний номын сангийн 312 тоотод авчирч өгнө үү.
Холбоо барих: Ном бүрдүүлэгч, Гадаад солилцооны номын санч Х.Нарандулам 80702929