Үйлчилгээний журам

Ерөнхийлөгчийн нэрэмжит уншлагын танхимд мөрдөх журам

Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит танхимаар үйлчлүүлэхдээ энэхүү журмыг баримтлана.

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Монголын ард түмний түүхийн явцад хуримтлагдсан соёлын үнэт өв, судалгааны бүтээлүүдийг тус танхимын уншигч, хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, ном хэвлэлийг сурталчлах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2. Журмыг Ерөнхийлөгчийн нэрэмжит уншлагын танхим /цаашид ЕНУТ/-аар үйлчлүүлж байгаа нийт уншигчид дагаж мөрдөнө.

Хоёр. Үйлчилгээний чиглэл

2.1. ЕНУТ-аар дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид, магистраас дээш зэрэг цолтой их дээд сургуулийн багш нар, эрдэм шинжилгээний ажилтан, докторантуудад үйлчлүүлнэ.

2.2. Гар бичмэл, барын ном судар, эрдэм шинжилгээ судалгааны бүтээлүүд /диссертац/-ийгцаасан болон дижитал хэлбэрээр уншуулна.

* Гар бичмэл, барын ном судрыг сан хөмрөгийн хэлтсийн даргын зөвшөөрлөөр зөвхөн цахим хэлбэрээр уншуулна. Уншигч тэмдэглэл хөтлөх хэлбэрээр notebook ашиглахыг зөвшөөрнө.* Монгол судлалын сан хөмрөгөөс нэг удаа 4 хүртэлх ном, 2-оос илүүгүй эрдэм шинжилгээ судалгааны бүтээл /диссертац/-ийг олгож уншуулна.

Гурав. Номын санчийн эрх, үүрэг

3.1. Номын санч нь батлагдсан цагийн хуваарийн дагуу уншигчдад номын сангийн уншигчийн цахим үнэмлэхийг үндэслэн түргэн шуурхай үйлчилнэ.

3.2. Номын санд хөтлөгдөх анхан шатны бүртгэлүүдийг зохих журмын дагуу хөтөлж үйлчилгээний журмыг чанд баримтлан ажиллана.

3.3. Номын санч нь харилцааны соёл, ёсзүйн хэм хэмжээг баримтална.

3.4. Уншигчдын дунд ном сурталчлах, соёл олон нийтийн ажлыг тогтмол зохион байгуулна.

3.5. Номын санч нь гар бичмэл, барын ном судар, эрдэм шинжилгээ судалгааны бүтээлүүд /диссертаци/-ийг сан хөмрөгийн хэлтсийн даргын   зөвшөөрлийг үндэслэн олгох буцаан авахдаа номын бүрэн бүтэн байдлыг шалгана. Ном хэвлэл олгох болон буцааж авахдаа гэмтлийг шалгаагүй тохиолдолд”Алдагдсан буюу гэмтээгдсэн ном хэвлэлийг төлүүлэх журам”-ын 2.1, 3.2, 4.1, 4.2-т заасны дагуу хариуцлага хүлээнэ.

3.6. Номын санч нь уншлагын танхимын эд хөрөнгө, техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.

Дөрөв. Уншигчийн эрх, үүрэг

4.1. Номын сангаас зохиож буй соёл олон нийтийн ажилд оролцох, үйлчилгээний талаар санал оруулж болно.

4.2. Уншигч нь ЕНУТ-ын үйлчилгээний журмын дагуу үйлчлүүлэн ном хэвлэлийг бүрэн бүтэн авч ашиглан номын санчид буцаан өгнө.

4.3. Номынхоо бүрэн бүтэн байдлыг номын санчийн дэргэд байнга шалгаж авна.

4.4. Номын сангийн ном хэвлэл, компьютер, тоног төхөөрөмжтэй болгоомжтой харьцах, материаллаг хохирол учруулахгүй байх.

4.5. Уншлагад гарсан гар бичмэл, эрдэм шинжилгээ судалгааны бүтээл /диссертаци/-ийг уншлагын танхимд унших ба танхимаас авч гарах, хувилах, дүрс бичлэг хийх, эх хэрэглэгдэхүүнээс зураг авахыг хориглоно.

4.6. Танхимд утсаар ярих, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, уншигчдад саад учруулахгүй байх.

Дээрх заалтуудыг зөрчсөн тохиолдолд “Номын сангийн тухай хууль” “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн 23,1,3, БСШУ-ны сайдын 2007 оны №415 тоот тушаалын дагуу хариуцлага тооцох бөгөөд тус танхимаар үйлчлүүлэх эрхийг 3-6 сарын хугацаатай түдгэлзүүлэх, давтан зөрчил гаргасан тохиолдолд үйлчлүүлэх эрхийг хасна.

Их уншлагын танхимд мөрдөх журам

Нэг . Нийтлэг үндэслэл

1.1. МУҮНС-ийн Нийтийн уншлагын танхимд энэхүү журмыг мөрдлөг болгон ажиллана.

1.2. Ном хэвлэлийг сурталчлах, уншигч хэрэглэгчдэд хүргэх үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

Хоёр . Нийтийнуншлагын танхим нь дор дурдсан үйл ажиллагаа явуулна.

2.1. Нийтийн уншлагын танхим нь ном хэвлэлийн бүтээгдэхүүнээр дамжуулан сургалтыг дэмжих, танин мэдэхүйг хөгжүүлэх, уншигч үйлчлүүлэгчдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ном сонин, сэтгүүл болонгадаад, дотоод ном зохиол тогтмол хэвлэлээр уншигчдад шуурхай үйлчлэх түгээх, сурталчлан таниулах үүргийг гүйцэтгэнэ.

2.2.Тус уншлагын танхимаар номын сангийн уншигчийн цахим үнэмлэхийг үндэслэн түргэн шуурхай үйлчилнэ.

2.3. Нийтийн уншлагын танхимд өөрийн үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах ба шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэнг гаргах, соёл олон нийтийн арга хэмжээ зохион байгуулна.

Гурав. Номын санчийн үүрэг

3.1. Номын санч нь батлагдсан цагийн хуваарийн дагуу уншигчдад түргэн шуурхай үйлчилнэ.

3.2. Уншигчдын дунд ном сурталчлах соёл, олон нийтийн ажлыг тогтмол зохион байгуулна.

3.3. Ном хэвлэл олгох, буцааж авахдаа номын бүрэн бүтэн байдлыг шалгана.

3.4. Номын санчийн буруугаас ном алдсан тохиолдолд БСШУ-ны сайдын 2007 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 415 дугаар тушаалаар батлагдсан ” Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх журам”-ын 2-ын заалтуудад заасны дагуу төлүүлнэ.

3.5. Их уншлагын танхимын техник тоног төхөөрмжийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.

3.7. Хувилан олшруулах төлбөрт үйлчилгээг батлагдсан тарифын дагуу гүйцэтгэнэ.

Дөрөв. Уншигчийн эрх, үүрэг

4.1. Уншигч нь МҮНС-ийн дотоод дүрэм журмын дагуу үйлчлүүүлэх эрхтэй.

4.2. Монгол судлалын сан хөмрөгийн номыг хувилан олшруулах, дүрс бичлэг хийх, эх хэрэглэгдэхүүнээс зураг авахыг хориглоно.

4.3. Номын сангаас зохион байгуулж буй соёл олон нийтийн ажилд оролцох, номын сангийн үйлчилгээний талаар санал оруулах эрхтэй.

4.4. Уншигч нь захиалсан ном, хэвлэлийг уншлагын танхимаас авч гарахгүй байх.

4.5. Танхимд утсаар ярих, цүнх болон гадуур хувцастай орохгүй, танхимын ширээ, сандал бусад эд хогшлыг ариг гамтай ашиглан, бохь наахгүйбайх.

4.6. Уншигч нь ном, хэвлэлийн бүрэн бүтэн байдлыг номын санчийн дэргэд шалгаж авах ба номын сангийн ном, хэвлэл, хэвлэмэл бус материалыг гэмтээх буюу үрэгдүүлвэл ” Алдагдсан буюу гэмтээгдсэн ном хэвлэлийг төлүүлэх журам”-ын дагуу төлж номын санг хохиролгүй болгох.

4.7. Уншигчид номын сангийн дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд уншигчийн эрхийг 3-6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх буюу давтан зөрчил гаргасан тохиолдолд эрхийг нь бүрмөсөн хасна.

“ЦАХИМ, ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНХИМЫН ЖУРАМ”

Нэг . Нийтлэг үндэслэл

1.1. МУҮНС-ийн сан хөмрөгт байгаа цахим хэлбэрт шилжүүлсэн ном болон хэвлэмэл бус материалуудыг уншигчдад хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.

1.2. Журмыг Цахим, төлбөрт үйлчилгээний танхимаар үйлчлүүлж байгаа нийт уншигчид дагаж мөрдөнө.

Хоёр: Үйлчилгээний чиглэл

2.1. Цахим үйлчилгээ

2.1.1. Цахим үйлчилгээний танхимд МУҮНС-ийн сан хөмрөгт байгаа цахим хэлбэрт оруулсан диссертац, тогтмол хэвлэл болон дотоод гадаадын номын сан эрдэм шинжилгээний байгууллагуудаас гаргасан төлбөртэй ба төлбөргүй мэдээллийн сангууд, хэвлэмэл бус материалууд (CD,DVD, AUDIO, VIDEO) болон бусад материалуудаар номын сангийн цахим үнэмлэхтэй гадаад, дотоодын уншигчдад үйлчилнэ.
2.1.2. Цахим үнэмлэхгүй уншигчид энэхүү журмын хавсралтаар баталсан “Төлбөртэй үйлчилгээ үзүүлэх тариф”-ын дагуу үйлчилгээ үзүүлнэ.

2.1.3. Уншигч хэрэглэгчдийн мэдээллийн хэрэгцээг хангахын тулд шаардлагатай техник тоног төхөөрөмж, хэвлэмэл болон хэвлэмэл бус материалаар ханган түргэн шуурхай үйлчилгээ үзүүлнэ.

2.1.4. Цахим, төлбөрт үйлчилгээний танхим нь өөрийн үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах соёл олон нийтийн арга хэмжээ зохион байгуулна.

2.2. Төлбөрт үйлчилгээ

2.2.1. Уншигчийн үнэмлэхгүй иргэнд ном, тогтмол хэвлэл захиалах, хувилан олшруулах, хувийн номоо ашиглахад энэхүү журмын хавсралтаар баталсан “Төлбөртэй үйлчилгээ үзүүлэх тариф”-ыг үндэслэн үйлчилгээг үзүүлнэ.

Гурав. Номын санчийн эрх, үүрэг

3.1. Номын санч нь батлагдсан цагийн хуваарийн дагуу уншигчдад түргэн шуурхай үйлчилнэ.

3.2. Номын санд хөтлөгдөх анхан шатны бүртгэлүүдийг зохих журмын дагуу хөтөлж, үйлчилгээний журмыг баримтлан ажиллана.

3.3. Уншигч хэрэглэгчдээс байнга судалгаа авч шаардлагатай ном, цахим мэдээллийн санг баяжуулах талаар мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, ном хэвлэлийг цахим хэлбэрт оруулахад санаачлагатай ажиллана.

3.4. Номын санч нь харилцааны соёл, ёсзүйн хэм хэмжээг баримтална.

3.5. Номын санч нь ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг олгож буцааж авахдаа номын болон техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгана. Хэрэв номын санч ном, хэвлэлийн гэмтлийг шалгаагүй эргүүлэн авсан тохиолдолд “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном хэвлэлийг төлүүлэх журам”-ын дагуу хариуцлага хүлээнэ.

3.6. Төлбөрт үйлчилгээнээс олсон орлогыг өдөр бүр няравт тушааж, сар бүрийн эцэст санхүүтэй тооцоо хийнэ.

3.7. “МУҮНС-ийн дотоод журам”, “Цахим, төлбөрт үйлчилгээний танхимын журам”-ыг зөрчсөн уншигчид зохих хариуцлага хүлээлгэх, шаардлага тавих эрхтэй.

Дөрөв. Уншигчийн эрх, үүрэг

4.1. Уншигч нь “Цахим, төлбөрт үйлчилгээний танхимын журам”-ын дагуу үйлчлүүлэх,

4.2. Номын сангаас зохиож буй соёл олон нийтийн ажилд оролцох, үйлчилгээний талаар санал оруулах,

4.3. Зохиогчийн эрхийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу хэсэгчлэн хуулбар хийлгэх,

4.4. Уншигч нь танхимаас номын сангийн ном хэвлэл авч гарахыг хориглоно.

4.5. Компьютер, тоног төхөөрөмжтэй холбоотой ямар нэгэн саатал, гэмтэл гарсан тохиолдолд танхимын номын санчид нэн даруй мэдэгдэнэ.

4.6. Номын сангийн ном хэвлэл, компьютер, тоног төхөөрөмжтэй болгоомжтой харьцах, материаллаг хохирол учруулахгүй байх,

4.7. Дотоод сүлжээнд холбогдсон компьютерт зөөврийн төхөөрөмжүүд ашиглах, дүрс бичлэг хийх, зураг авах зэргийг хориглоно.

4.8. Танхимд утсаар ярих, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, уншигчдад саад учруулахгүй байх.

ТОГТМОЛ ХЭВЛЭЛИЙН ТАНХИМЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ

Нэг . Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын Үндэсний номын сангийн Тогтмол хэвлэлийн уншлагын танхимд энэхүү журмыг мөрдлөг болгон ажиллана.

1.2. Ном хэвлэлийг сурталчлах, уншигч хэрэглэгчдэд хүргэх үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.3. Монгол Улсын Үндэсний номын сангийн дүрэм, “Монгол Улсын Үндэсний номын сангийн Хөдөлмөрийн дотоод журам” болон бусад холбогдох хууль тогтоомжийг баримтлан ажиллана.

Хоёр. Тогтмол хэвлэлийн уншлагын танхим нь дор дурдсан үйл ажиллагаа явуулна.

2.1. Тогтмол хэвлэлийн уншлагынтанхим нь хэвлэлийн бүтээгдэхүүнээр дамжуулан сургалтыг дэмжих, танин мэдэхүйг хөгжүүлэх, уншигч үйлчлүүлэгчдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх ном сонин, сэтгүүл болон гадаад, ном зохиол тогтмол хэвлэлээр уншигчдад шуурхай үйлчлэх түгээх, сурталчлан таниулах үүргийг гүйцэтгэнэ.

2.2. Тус танхим нь номын сангийн уншигчийн цахим үнэмлэхийг үндэслэн түргэн шуурхай үйлчилнэ.

Гурав. Номын санчийн үүрэг

3.1. Номын санч нь батлагдсан цагийн хуваарийн дагуу уншигчдад түргэн шуурхай үйлчилнэ.

3.2. Тогтмол хэвлэл олгох буцааж авахдаа номын бүрэн бүтэн байдлыг шалгана.

Дээрх заалтыг зөрчсөнтохиолдолд БСШУ-ны Сайдын 2007 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 415 дугаар тушаалаар батлагдсан “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх журам”-д тус тус заасны дагуу төлүүлнэ.

Дөрөв. Уншигчийн эрх, үүрэг

4.1. Уншигч нь МҮНС-ийн дотоод дүрэм, журмын дагуу үйлчлүүлэх эрхтэй. 4.2.Танхимаар үйлчлүүлэхдээ дүрс бичлэг хийх, эх хэрэглэгдэхүүнээс зураг авахыгхориглоно.

4.3. Уншлагын танхимаас номын санчийн зөвшөөрөлгүйгээр тогтмол хэвлэлийг авч гарахгүй байх.

4.4. Уншлагын танхимаар үйлчилүүлэхдээ бусдад саад болохгүй, чанга ярихгүй байх.

4.5. Уншигч нь номын сангийн дотоод үйл ажиллагааны дүрэм, журмын дагуу үйлчлүүлж, тогтмол хэвлэлийг тодорхой хугацаагаар авч үйлчлүүлэхба хуулбар хийлгэх эрхтэй.

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САНД

НОМ ХЭВЛЭЛ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Монгол улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгийг ном хэвлэлээр бүрдүүлэх гол зорилго нь өөрийн орны болон гадаадын эрдэмтэн, зохиолчдын оюуны үнэт бүтээл болох ном хэвлэлийг заавал авах хуулийн болон журмын хүрээнд цуглуулан сан хөмрөгийг бүрдүүлэн хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх явдал юм.

1.2.Үндэсний номын сангийн сан хөмрөгийг ном, хэвлэлээр баяжуулан өргөжүүлж, нийтийн хүртээл болгох зорилгоор төрөл бүрийн бүрдүүлэх үйл ажиллагааг явуулахад энэхүү журмыг баримтална.

Хоёр: Номын сангийн сан хөмрөгийг бүрдүүлэлт

2.1. Номын сангийн сан хөмрөгийг бүрдүүлэхдээ доор дурдсанаар бүрдүүлнэ.

а/ Заавал авах хувь

б/ Худалдан авах

в/ Нөхөн бүрдүүлэх

г/ Ном солилцох

д/ Бэлэг хандив, тусламж

е/ Бусад

2.2. Ном хэвлэлийг худалдааны журмаар бүрдүүлэхдээ тухайн жилд зайлшгүй худалдан авах шаардлагатай номын жагсаалт болон бүрдүүлэлтийн судалгааг үндэслэн төсөв өртөгтөө багтаан тухайн ном, хэвлэлийн шинжлэх ухааны ач холбогдол, эрэлт, хэрэгцээ, хэвлэлийн шаардлага хангасан зэргийг харгалзан үзэж, 5 хүртэлх хувийг худалдан авч сан хөмрөгийг бүрдүүлнэ.

2.3. Монгол улсын Ерөнхийлөгчийн “Үндэсний баялагт ном хандивлах тухай” зарлигийн дагуу шинээр хэвлэгдэн гарсан хэвлэлийн бүтээгдэхүүн нэг бүрээс 1-3 хувийг хандивын журмаар авч, номын сангийн архивын сан хөмрөгийг баяжуулна.

2.4. Монгол улсын Соёлын өвд хамаарах зүйлийн талаарх судалгааны бүтээл болон эрдмийн зэрэг, цол хамгаалсан диссертацийг хураангуй, /CD/-н хамт хүлээн авч, гар бичмэл монгол судлалын сан хөмрөгт шилжүүлнэ.

2.5. Сан хөмрөгт нөхөн бүрдүүлэлтийг хийхдээ татгалзлын дэвтэр болон уншигч, номын санчдаас гаргасан жагсаалтын дагуу өөрийн бэлтгэл сан хөмрөгөөс бүрдүүлнэ. Мөн зохиолч, хэвлэлийн газар, сургууль албан газрууд болон ховор хуучин номын дэлгүүр, хувь хүмүүсээс худалдан авна. Ингэхдээ катологт байгаа эсэхийг заавал шалгана.

2.6. Гадаадын харилцаат номын сан, эрдэм шинжилгээний байгууллагуудад солилцооны журмаар илгээх номыг сонголт хийж худалдан авна. Гадаадын номын сангуудаас Монголын тухай хэвлэгдсэн ном, хэвлэл бүрдүүлэхэд анхаарна.

2.7. Бэлэг хандиваар гадаад, дотоодын албан байгууллага, хувь хүмүүсээс хүлээн авсан ном, хэвлэл бусад материалыг өөрийн үнэлгээнийх нь дагуу үнэлж фактурлана. Хэрэв өөрийн тогтсон үнэлгээ байхгүй байгаа тохиолдолд “Ном хэвлэл үнэлэх журам”-ыг баримтлан үнэлнэ.

2.8. БСШУСайдын 2007 оны 415 дугаар тушаалын дагуу “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном хэвлэлийг төлүүлэх журам”, Номын сангийн захирлын тушаалаар батлагдсан журмуудыг баримтлан тооллогоор дутагдсан номын төлбөрийг барагдуулах ажлыг тухай бүр гүйцэтгэнэ.

Гурав. Ном бүрдүүлэгчийн үүрэг, хариуцлага

3.1. Ном бүрдүүлэгч нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг баримтлан ном хэвлэл авах төсвөө үр дүнтэй зөв зарцуулж төсөвт багтаан хариуцлагатай ажиллана.

3.2. Ном бүрдүүлэлтийн судалгааг тогтмол авч, уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн ном хэвлэлээр сан хөмрөгийг бүрдүүлнэ.

3.3. Ном хэвлэлийг бүрдүүлэхдээ номын дагалдах баримтыг цэвэр, нямбай, зөв бичүүлж, шалган авч санхүүд шилжүүлнэ. Худалдан авсан номын баяжилтыг улирал бүр санхүүтэй тооцоо хийнэ.

3.4. Номын санд байхгүй маш ховор, чухал хэрэгцээт номыг худалдан авах тохиолдолд захиргааны хяналтын дор /тушаал гаргах эрх бүхий хүн/-ий тушаал комиссын шийдвэрийг үндэслэн худалдан авна.

3.5. Номын сангийн сан хөмрөгийн бүрдүүлэлтийн ажлыг чанартай бус хийсэн, төсвийг буруу зарцуулсан, урьд авсан номыг давхардуулан авсан тохиолдолд хариуцлага хүлээнэ.