Шинээр уншигчийн үнэмлэх нээлгэхэд бүрдүүлэх бичиг баримт
– ИХ УНШЛАГЫН ТАНИМД:
* Иргэний үнэмлэх
* Хүчин төгөлдөр ажлын үнэмлэх /ажилтан, албан хаагч/
* Оюутны үнэмлэх /Их, дээд сургуулийн оюутан/
* Хувиараа ажил эрхэлдэг болон тодорхой ажил эрхлээгүй хүмүүс Оршин суугаа газрын хорооны тодорхойлолт, лавлагаа
* 3х4 хэмжээтэй цээж зураг 1 хувь /Одоогийн/
* Үнэмлэхний нээлтийн үнэ – 6000 төгрөг
– ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ УНШЛАГЫН ТАНХИМД:
* Хүчин төгөлдөр ажлын үнэмлэх
* Магистрын дипломны хуулбар
* 3х4 хэмжээтэй цээж зураг 1 хувь /Одоогийн/
* Үнэмлэх нээлтийн үнэ 6000 төгрөг
УНШИГЧИЙН ҮНЭМЛЭХНИЙ ТАЛААРХ САНАМЖ
* Уншлагын танхимд хүчин төгөлдөр уншигчийн үнэмлэх, иргэний үнэмлэхний хамтаар үйлчлүүлнэ.
* Уншигчийн үнэмлэхний соронзон туузыг гэмтээхгүйн тулд гар утас болон соронзон долгион бүхий эд зүйлсээс хол байлгана.
* Соронзон үнэмлэхийг хаяж гээгдүүлсэн, гэмтээсэн болон бусдад дамжуулсан тохиолдолд уг үнэмлэхийг хүчингүй болгох ба дахин авахад 6000 төгрөгийн төлбөр төлнө. *Үнэмлэх нээлгэж авсан өдрөөс хойш тухайн үнэмлэх 1 жилийн хугацаанд хүчинтэй ба хугацаа дуусч сунгуулах тохиолдолд 1 жилийн сунгалтын үнэ 3000 төгрөг байна.