Модон барын хэвлэл, 1 дугтуй 4 дэвтэр.
Дайчин улсын Фү овогтын эхлэн зохиосныг түүний хөвгүүн Фү Мин Лян эмхэтгэн төгсгөж Энх- Амгалангийн хар луу жил буюу 1712 онд анх хэвлэсэн ба Тэнгэрийн тэтгэсэний улаан барс жил буюу 1746 онд дахин хэвлэжээ. Энэ бичигт дөрвөн үндэс гэгч нь:- бичиг сурах нь гэрийг дэгжээх үндэс,
- хичээнгүй арвич нь гэрийг засах үндэс,
- элэгсэг найртай нь гэрийг тэгшлэх үндэс,
- ёс зүйг дагах нь гэрийг хамгаалах үндэс хэмээн өгүүлжээ.