Дөрвөн үндэсний чухал хураангуйн бичиг

Модон барын хэвлэл,              1 дугтуй 4 дэвтэр.

  Дайчин улсын Фү овогтын эхлэн зохиосныг түүний хөвгүүн Фү Мин Лян эмхэтгэн төгсгөж Энх- Амгалангийн хар луу жил буюу 1712 онд анх хэвлэсэн ба Тэнгэрийн тэтгэсэний улаан барс жил буюу 1746 онд дахин хэвлэжээ. Энэ бичигт дөрвөн үндэс гэгч нь:
  • бичиг сурах нь гэрийг дэгжээх үндэс,
  • хичээнгүй арвич нь гэрийг засах үндэс,
  • элэгсэг найртай нь гэрийг тэгшлэх үндэс,
  • ёс зүйг дагах нь гэрийг хамгаалах үндэс хэмээн өгүүлжээ.