Ерөнхийлөгчийн нэрэмжит уншлагын танхим
Монголын ард түмний түүхийн явцад хуримтлагдсан соёлын үнэт өв, судалгааны бүтээлүүдийг тус танхимын уншигч, хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, ном хэвлэлийг сурталчлах зорилготойгоор уншигчдад үйлчилж байна.
Их уншлагын танхим
Нийтийн уншлагын танхим нь ном хэвлэлийн бүтээгдэхүүнээр дамжуулан сургалтыг дэмжих, танин мэдэхүйг хөгжүүлэх, уншигч үйлчлүүлэгчдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ном сонин, сэтгүүл болон гадаад, дотоод ном зохиол, тогтмол хэвлэлээр уншигчдад шуурхай үйлчлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Тогтмол хэвлэлийн уншлагын танхим
Уншлагын танхимаар Монголын болон гадаад хэл дээрх 20000 орчим тогтмол хэвлэлийг захиалан үзэх боломжтой.
Цахимаар http://sonin.nationallibrary.mn/s/newspapers/page/welcome хаягаар нэвтрэн унших Үндэсний тогтмол хэвлэлийн нэгдсэн цахим сангаас орон нутгийн тогтмол хэвлэлүүдийг унших, ашиглах боломжтой.
Үнэт ховор номын музей
Дэлхийн өвд бүртгэгдсэн хосгүй үнэт, үнэт ховор, дахин давтагдашгүй ховор ном судар болон бичгийн өв соёлтой танилцах боломжтой. 16 хүртэлх насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй, түүнээс дээш насныхан 5000 төгрөгийн тасалбартай.