Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойн өдөр Үндэсний номын санд Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ (XX, XXI ЗУУН) таван боть бүтээлийн нээлт боллоо.


-1-р боть: Тусгаар тогтносон Монгол Улс (1911-1921)
-2-р боть: Монгол Улсын үндэсний ардчилсан хөгжлийн замнал (1921-1940)
-3-р боть: Дэлхийн хоёрдугаар дайны үеийн болон дараах үеийн БНМАУ (1940-1954)
-4-р боть: БНМАУ-ын социалист бүтээн байгуулалт (1954-1980-аад оны сүүлч)
-5-р боть: Өөрчлөн байгуулалт ба БНМАУ шинэчлэлийн үеийн Монгол улс (1980-аад оны эхнээс эдүгээ хүртэл) түүхийн тухай өгүүлнэ.




