НОМЫН САНГИЙН САН ХӨМРӨГТ НОМ ХАНДИВЛАВ
2024-01-13
Монголын уламжлалт бөө мөргөлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Тэнгэр Монгол Үнэн” нийгэмд үйчилдэг ТББ, олон нийтийн цахим сүлжээний “Гэрлийн өргөө” бүлгэмээс өөрсдийн эрхлэн гаргасан 20 гаруй номыг Үндэсний номын сангийн сан хөмрөгийг баяжуулах, уншигчдад хүргэх үүднээс хандивлаж, монгол, англи, япон хэл, монгол бичгээр хэвлүүлсэн “Хамаг Монголын эзэнт улсын ур дүй ухаан урлалын онцлог” номыг Үндэсний номын сангийн хамтын ажиллагаатай номын сангуудад хүргүүлэхээр хүлээлгэн өгөв.
Тус ТББ ойролцоогоор 20 гаруй сая төгрөгийн мөнгөн дүн бүхий номыг ийнхүү Үндэсний номын сангаар дамжуулан олон нийтийн хэрэгцээнд хандивлаж буйгаа дурдлаа.
# Сэдвүүд
Мэдээ