Бага насныхан
lib2

Бага анги
Монголын Үндэсний музейн боловсрол, олон нийтийн хөтөлбөр нь дараах үндсэн үйл ажиллагааг хамарна. Музейн боловсролын хөтөлбөр нь сан хөмрөг, үзмэр цуглуулгадаа суурилсан танхимын бус сургалтын арга хэлбэрээр дараах насны бүлгүүдэд зориулагдана.

  • Бага насныхан
  • ЕБС-ийн сурагчид
  • Оюутан
  • Насанд хүрэгсэд
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

Монголын түүх, уламжлалт соёлын мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, сурталчилахад бие даан эсвэл бусад мэргэжлийн байгууллагатай хамтрана. Үйл ажиллагааны хэлбэр нь сургалт, нүүдлийн болон суурин үзэсгэлэн, семинар, давтан сургалт, лекц, дугуйлан, урлагийн тоглолт, өдөрлөг, үдэшлэг, богино хугацааны сэдэвчилсэн аялал зэрэг байна.

Мөн түүнчлэн олон нийтэд зориулсан хэвлэмэл сэтгүүл, гарын авлага бэлтгэх, музейн албан ёсны цахим талбарт боловсрол, олон нийтийн үйл ажиллагааг мэдээлэх, холбоо тогтоох, мэдээллийн эх сурвалжийг нийтлэх ажлыг хийнэ.

Та бүхэнтэй бидэнтнй хамтран ажиллах, сургалт танин мэдэхүйн хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл дараах хаягаар холбгдоно уу.

Боловсрол, Олон нийтийн хөтөлбөр, Маркетингийн алба
Утас: 70110913

Монголын Үндэсний музейн Боловсрол, Олон нийтийн хөтөлбөрт зориулсан хөтөлбөрүүд

Тайлбарт аялал

Тайлбарт аялал нь монгол, англи хэлээр сэдэвчилсэн болон дэлгэрэнгүй тайлбарт үйлчилгээг хүргэнэ.

  • Музейн тасалбартай үзэгчдэд үнэгүй.
  • Жилийн туршид ажлын өдрүүдэд бэлэн байна.
  • 60 хүртэлх хүмүүсийг нэг бүлэг хэмээн үйлчилнэ.

Эх түүхээрээ аялахуй аян

Жил бүрийн X-XII саруудад “Эх түүхээрээ аялахуй” аяныг зохион байгуулдаг. Хүүхэд залууст эх оронч үзэл төлөвшүүлэх зорилготой. Аян хүрээнд ЕБС-ийн сурагчдийг зохион байгуулалттай музей үзүүлэх, боловсролын ажил зохион байгуулах ажлыг дараах сэдвээр хийдэг.

  • Тусгаар тогтнолын тухай бүх нийтийн санал асуулгын өдөр /1945.10.20
  • Монгол бахархлын өдөр /Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн
  • Анхдугаар үндсэн хууль баталсан өдөр/1924.11.26
  • Ардчиллын анхны цуглаан/1989.12.10
  • Үндэсний тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр/1911.12.29