Номын сангийн сан хөмрөгт байхгүй, түүх болон судалгаа, шинжилгээний ач холбогдол бүхий ном, судрыг нөхөн бүрдүүлэх журмын төсөл
2022-07-29

Энэ журам нь Номын сангийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “Номын сангийн сан хөмрөгт байхгүй, түүх болон судалгаа, шинжилгээний ач холбогдол бүхий ном, судрыг нөхөн бүрдүүлнэ. Нөхөн бүрдүүлэх журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасныг үндэслэл болгон улсын болон орон нутгийн төв номы сангууд үндэсний бичиг, соёлын өв, эртний ном судар, түүх болон судалгаа, шинжилгээний ач холбогдол бүхий номыг  сан хөмрөгт бүрдүүлэх хэрэгцээ шаардлагыг зохицуулах зорилготой.

Номын сангийн сан хөмрөгт байхгүй, түүх болон судалгаа, шинжилгээний ач холбогдол бүхий ном, судар (цаашид “ном, судар” гэх)-ыг нөхөн бүрдүүлэх зорилгоор үнэлэх, сонгох, худалдан авах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна. Журмын төсөлтэй https://nationallibrary.mn/wp-content/uploads/2022/05/Нөхөн-бүрдүүлэх-журмын-төсөл.docx холбоос дээр даран танилцаж, саналаа илгээнэ үү.

# Сэдвүүд
Видео
Мэдээ